images

ЭМЖЖ эмнэлэг Монголын тусгай Олимпын тамирчдад үнэгүй үйлчилнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-01-17


   Италийн Турин хотод удахгүй эхлэх Дэлхийн тусгай Олимпын өвлийн наадамд оролцох монгол тамирчдад чих хамар хоолой, сонсголын үзлэг үнэ төлбөргүй хийж өгөхөө ЭМЖЖ эмнэлэг өнөөдөр мэдэгдлээ. Тус эмнэлэг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монголын тусгай Олимпын хорооны үйл ажиллагааг ийн дэмжихээс гадна нэг тамирчны замын зардлыг хариуцахаа амласан байна. Наадам эхлэхэд 49 өдөр үлдээд байгаа бөгөөд манай 24 тамирчин зургаан төрөлд оролцоно. Өвлийн Олимпод дэлхийн 103 орны, 1500 гаруй биеийн болон оюуны хөгжлийн ялгаатай тамирчид спортын найман төрлөөр хүч үзнэ. Манай тамирчид 2023 оны зургаадугаар сард Германд болсон зуны наадмаас 25 медальтай ирсэн юм.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.