images

Чуулгын хөгжимчид ХСҮТ-д эмчлүүлэгчдэд ардын дуу тоглож өгчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-01-17


   Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын үндэсний хөгжимчид өнгөрөгч лхагва гарагт Хавдар судлалын үндэсний төвийн эмчлүүлэгч, асран хамгаалагчдад хөгжим тоглож өгчээ. Тэд эмнэлгийн нийтийн хүлээлгийн танхимд болон химийн эмчилгээний тасагт эмчлүүлж буй хүмүүст ардын дууны аялгуу тоглож сонирхуулсан байна. Хавдрын төв энэ арга хэмжээг 2002 онд анх санаачилж, түүнээс хойш 150 гаруй удаагийн тоглолт зохион байгуулжээ. Ингэхдээ ЦДБЭЧ, ХЦДБЧ, ҮБХИС-ийн Цэргийн хөгжмийн сургууль болон мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтран долоо хоног бүрийн лхагва гараг бүр тасралтгүй хийсээр ирсэн байна. Өнгөрсөн долоо хоногт болсон 2025 оны анхны арга хэмжээнд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын зургаан морин хуурч "Идрэнгийн говиор", "Жалам хар", "Үүлэн бор", "Монгол аялгуу", "Татлагын холбоо", "Хартай сарлаг", "Төвөргөөн", "Татлага" зэрэг алдарт бүтээлүүдээс тоглосон юм.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.