Орон нутгийн нөхөн сонгууль зургаадугаар сард болно
Чихэнд чимэгтэй
2025-01-17
Сонгуулийн ерөнхий хорооны өчигдрийн хуралдаанаар аймаг, нийслэл, сум, дүүргийн 2025 оны нөхөн сонгуулийн хуваарийг баталлаа. Ингэснээр орон нутгийн ИТХ-ын нөхөн сонгуулийг зургаадугаар сарын 22-ны өдөр явуулахаар болов. Сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсэгт “Орон нутгийн хурлын нөхөн болон дахин сонгуулийг жил бүрийн зургаадугаар сарын гурав дахь долоо хоногийн ням гарагт улс даяар нэгдсэн журмаар явуулна” гэж заасан байдаг. Мөн шилжилт хөдөлгөөнийг нөхөн сонгуультай холбоотойгоор ирэх дөрөвдүгээр сарын 23-наас эхлэн хоёр сарын хугацаанд зогсоох юм. ИТХ-ын ээлжит сонгууль өнгөрсөн оны 10 дугаар сарын 10-нд орон даяар 53.1 хувийн ирцтэй явагдсан билээ. Сонгуульд МАН 14 аймагт ялалт байгуулж, Нийслэлийн иргэдийн хуралд 40 суудал авч, Сүхбаатараас бусад найман дүүрэгт ялалт байгуулсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.