images

"Эрдэнэс Тавантолгой" ХК биржээр 12.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжив

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-01-17


   “Эрдэнэс Тавантолгой” компани 2023 оноос эхлэн нүүрсээ зөвхөн биржээр арилжаалдаг болсноор борлуулах нүүрсний хэмжээ, үнэ өсөж, компанийн ашиг нэмэгдсэн билээ. Тэгвэл өчигдөр Монголын Хөрөнгийн биржийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан 12.8 мянган тонн эрчим хүчний нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомтод хүргэж өгөх нөхцөлөөр арилжжээ. Ингэхдээ нэг тонн нүүрсний үнийг 48.8 ам.долларт хүргэж хэлцэл хийсэн байна. “Эрдэнэс Тавантолгой” компани өнөөдрийн байдлаар гурван удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж, 12.8 мянган тонн эрчим хүчний нүүрс, 38.4 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс, нийт 51.2 мянган тонн нүүрс биржээр арилжаалжээ. Сонирхуулахад, тус компанийн нүүрс баяжуулах үйлдвэрт жилд 10 сая тонн түүхий нүүрс хүлээн авч, үндсэн бүтээгдэхүүн буюу коксжих нүүрс болон эрчим хүч үйлдвэрлэхэд тохиромжтой нүүрсийг баяжуулан үйлдвэрлэж байгаа юм. 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.