"Монгол од" компани 2028 оны Олимп хүртэл эмэгтэй бокcчдыг цалинжуулна
Чихэнд чимэгтэй
2025-01-16
Өнгөрсөн зуны Парисын Олимпод манай эрэгтэй боксчид оролцож чадаагүй, харин хоёр эмэгтэй тамирчин өрсөлдсөн билээ. Наадмын 50 кг-ын жинд О.Есүгэн, 54 кг-ын жинд М.Энхжаргал эх орноо төлөөлөн амжилттай оролцсон бөгөөд тэднийг дараагийн Олимп хүртэл цалинжуулахаа "Монгол од" компани тухайн үед мэдэгдэж байв. Тэгвэл өнөөдөр эмэгтэй боксчидтой "Монгол од" компанийн захирал гэрээнд гарын үсэг зурснаар 2028 оны Лос Анжелесийн зуны Олимп хүртэл тэдэнд цалин олгохоор боллоо. Дашрамд дурдахад, Үндэсний шигшээ багийн тамирчин М.Мягмаржаргал “Токио-2020” наадамд оролцсоноор манай улсаас Олимпод оролцсон анхны эмэгтэй боксчин болсон байдаг. Харин өнгөрсөн зун О.Есүгэн 50 кг-ын жинд, М.Энхжаргал 54 кг-ын жинд Олимпод тулалдсан манай улсын анхны эмэгтэй боксчид болсон билээ. "Монгол од" компани нь 2020 онд байгуулагдсан худалдаа, барилга орон сууцны төсөл хэрэгжүүлдэг компани бөгөөд өөрийн нэрийн хувийн сургуультай юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.