images

ЕБС-ийн тогооч нарыг мэргэшүүлж эхэллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-01-16


   Ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол, дотуур байранд суух хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг энэ оноос нэмсэн билээ. Үдийн хоолны мөнгийг нэмсэн учир ЕБС-ийн тогооч нарын ур чадварыг сайжруулах нь зүйтэй хэмээн үзэж Боловсролын яамнаас мэргэшүүлэх сургалтыг эхэлсэн байна. Сургалтыг ШУТИС, Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвтэй хамтран зохион байгуулж, Архангай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймаг болон нийслэлийн сургууль, цэцэрлэгийн 110 тогоочийг хамруулж байгаа ажээ. Сургалтын агуулгыг Монгол, Солонгосын мэргэжлийн багш нар хамтран боловсруулсан бөгөөд нийт 120 цагийн хичээлийг онол, дадлага хослуулан заах юм байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.