images

Хамба Д.Жавзандорж Ромын Папад бараалхжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-01-16


   Итали улсад айлчилж буй Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, лхаарамба Д.Жавзандорж Ромын пап Францист бараалхжээ. Энэ уулзалтаар хүн төрөлхтний ёс суртахуун, шударга ёс, тэгш боломж, хүний хөгжил, сайн сайхны төлөө шашин хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн ач холбогдлын талаар ярилцсан хэмээн Гандантэгчэнлэн хийд цахим хуудсандаа мэдээлсэн байна. Монголчууд 1990-ээд оноос уламжлалт шашнаа сэргээн, улс орноо ардчиллын замаар хөгжүүлж буйг Пап Францис онцлоод шударга ёс, иргэдийн оролцоог баталгаажуулсан нийгмийг бүтээхэд шашны гүйцэтгэх үүргийг чухалчлан тэмдэглэжээ. Ромын пап 2023 оны есдүгээр сард Монголд анх удаа айлчилсан юм. Энэ мягмар гарагаас эхлэн Италийн Ром, Венец хотуудад Монголын Бурханы шашин, түүх соёл, гүн ухааны талаар лекц уншиж байгаа хамба Д.Жавзандорж ээлжит лекцээ өнөөдөр Венецийн Ка Фоскарийн их сургуулийн Ази, Африкийн судлалын хүрээлэнд лекц уншина. 

Гэрэл зургийг: "Vatican news"

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.