Соёлын яаманд эртний хадны зураг дэлгэлээ
Чихэнд чимэгтэй
2025-01-15
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн болон урьдчилсан жагсаалтад орсон Монголын эртний хадны зургийн зарим дурсгалаар үзэсгэлэн гаргалаа. Энэ үзэсгэлэнг өнгөрсөн онд ШУА-ийн Археологийн хүрээлэн, салбар яамтай хамтран Архангай аймгийн Тариат суманд зохион байгуулсан “Суман голын хадны зураг” эрдэм шинжилгээний хурлын үеэр олон нийтэд танилцуулж байжээ. Үзэсгэлэнд дэлгэсэн хадны зургууд нь 12000-1200 жилийн өмнөх үед холбогдоно гэдгийг ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс мэдээлсэн бөгөөд ирэх хоёрдугаар сарын 14-нийг хүртэл иргэдэд нээлттэй үзүүлнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.