Үндсэн хуулийг "сонсдог" боллоо
Чихэнд чимэгтэй
2025-01-15
Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Монгол улсын Үндсэн хуулийн сонсдог хувилбарыг гаргажээ. Энэ нь харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хувилбар бөгөөд мөн дохионы хэлмэрч Үндсэн хуулийг тайлбарласан видео хувилбарыг гаргаж, өнөөдрөөс танилцуулах ажээ. Хараа, сонсгол төдийгүй хэл ярианы бэрхшээлтэй иргэдэд ч хүртээмжтэй, хэрэглэхэд дөхөм эдгээр хувилбар www.parliament.mn сайтад байршаад байна. Статистик мэдээллээр, 2023 оны эцсийн байдлаар Монгол улсад сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй 11418, харааны бэрхшээлтэй 12053 иргэн байжээ. Сонирхуулахад, Үндсэн хуульд оруулсан хамгийн сүүлийн өөрчлөлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр баталж, 2024 оны нэгдүгээр сараас эхлэн улс орон даяар даган мөрдөж байгаа билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.