images

Монголчууд Нидерланд, ОХУ-д алтайн ятгын клуб нээнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-01-15


  Алтайн ятга хөгжмийн зэмсгийг өвлөн уламжлагч, тоглогч, судлаачдаас бүрдсэн “Чүрэ” клубийн гишүүд энэ сарын 11-ний өдөр Соёлын өвийн үндэсний төвд цуглаж, уг хөгжмийн зэмсгийг урлаж, түгээн дэлгэрүүлж, өвлүүлэн уламжлуулж яваа хувь хүн, албан байгууллагуудад хүндэтгэл үзүүлэн батламж гардуулжээ. Энэ арга хэмжээг “Чүрэ” клуб Нидерландын Жулианадорф, ОХУ-ын Москва, Улаан-Үд хотуудад салбараа нээх гэж байгаатай холбогдуулан зохион байгуулсан байна. Монгол угсаатны хөгжмийн товчооны тэргүүн Д.Ганпүрэв, МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн захирал Ц.Төрбат, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, төрийн туульч Э.Баатаржав болон Нидерланд улс дахь алтайн ятгын сурагч Рован Хартсүйкэр, ОХУ-ын Улаан-Үд хот дахь сурагч Арюхан Будаев нар арга хэмжээнд урилгаар оролцжээ. Өдгөө алтайн ятгыг Монгол улсаас гадна ОХУ, Голланд, Герман улсад тоглож байна. Энэхүү хөгжмийн зэмсгийг 2008 онд Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрханаас ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судлаачид хадны оршуулга малтан судлах үеэрээ олсон байдаг.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.