images

“Ханбогд кашмер” компанийн үйл ажиллагаа АНУ-д өргөжиж байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-01-14


   Монголын ноолууран хувцас үйлдвэрлэлийн "Ханбогд Кашмер" компанийн үйл ажиллагаагаа АНУ-д өргөжиж байгааг тус улсад суугаа Монголын Элчин сайдын яамнаас мэдээллээ. "Ханбогд Кашмер" компани АНУ дахь анхны дэлгүүрээ 2020 онд Чикаго хотод нээсэн бол 2024 оны есдүгээр сард Лос-Анжелес, 11 дүгээр сард Сан-Франциско хотод тус тус салбар дэлгүүртэй болсон юм. 2019 оноос хойш ноолууран хувцас үйлдвэрлэл, загварын салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй тус компани одоо Итали, Герман, Швейцар, Америк, Канад, Япон, Өмнөд Солонгос зэрэг дэлхийн 20 гаруй оронд бүтээгдэхүүнээ борлуулж байна. Мөн монгол ноолуурыг дэлхийн томоохон брэндүүдэд нийлүүлдэг бөгөөд олон улсын "Sustainable Fibre Alliance" байгууллагын “Алтан батламж”-ийг Монголоос анх удаа авснаас гадна "International Accreditation Forum"-ын Нэхмэлийн тогтвортой үйлдвэрлэлийн гэрчилгээтэй ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.