"Монгол шуудан" компани хуурамч мессэжнээс сэргийлэхийг анхааруулав
Чихэнд чимэгтэй
2025-01-14
Сүүлийн үед иргэдийн гар утсанд "Хаягийн мэдээлэл дутуу байгаагаас таны илгээмжийг хүргэж өгч чадахгүй байна. Иймд дараах холбоосоор дамжин орж, мэдээллээ дахин бөглөнө үү" гэх агуулгатай төөрөгдүүлсэн мессэж нэр тодорхойгүй хаягнаас олноор ирэх болсон. Тэгвэл "Монгол шуудан" компани мэдэгдэл гаргаж, уг холбоос дээр дарахгүй байхыг анхааруулав. Иргэдийн дансны мэдээллийг цахимаар авах хүсэлт гаргадаггүй гэдгээ тус компани мэдэгдэлдээ дурдсан байна. Улмаар энэ нь зохиомол хаягнаас илгээсэн хуурамч мессэж бөгөөд иргэдийн хувийн болон дансны мэдээллийг бөглүүлэн авч буруугаар ашиглах оролдлого гэж үзэж байгаа ажээ. Иймд "Монгол шуудан" компанийн илгээмжтэй холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны www.mongolpost.mn вэбсайт болон 1800-1613 лавлах утсаар шалгахыг зөвлөлөө.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.