images

ЭХЭМҮТ-д 24 ширхэг цахилгаан шат суурилуулжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-01-14


   Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн цахилгаан шатуудыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар засварлаж, заримыг нь шинээр суулгаж дуусчээ. Тодруулбал, тус эмнэлэгт өнгөрсөн оны сүүлээс Хятадын Шанхай хотод төвтэй "Edunburgh Elevator" үйлдвэрийн хүн, эмнэлгийн хоол зөөх болон бага оврын ачааны зориулалттай нийт 24 ширхэг цахилгаан шатыг ашиглаж эхлээд байгаа юм. Эдгээр цахилгаан шатны дээд тал нь 1000, 630 кг даацтай бол зарим нь 400 кг, 150 кг даацтай ажээ. Тус эмнэлэгт 2022 онд цахилгаан шатны засвар, шинэчлэлийн тендер зарлагдаж "Төвхөн трейд" ХХК гурван тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлснээр гүйцэтгэгчээр шалгарсан байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.