images

НИТХ-ын төлөөлөгчид шахмал түлшний үйлдвэрлэлд хяналт тавина

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-17


   Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр өчигдөр шахмал түлшний үйлдвэрлэлд хяналт тавих ажлын хэсэг байгуулах захирамж гаргалаа. Ингэснээр НИТХ-ын төлөөлөгчдөөс бүрдсэн ажлын хэсэг гэр хорооллын айл өрхийг стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшээр хангах, үйлдвэрлэх, түгээх, тээвэрлэх, борлуулах үйл ажиллагаа болон холбогдох журмын хэрэгжилтэд хяналт тавих, санал дүгнэлт гаргахаар болов. Тухайлбал, шахмал түлшний үйлдвэрлэл болон бусад холбогдох байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт боловсруулан эргээд НИТХ-д танилцуулах юм байна. Ажлын хэсэгт Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр, З.Төмөртөмөө, Ж.Энхжаргалан, Б.Ану-Үжин, О.Зундуйдорж, Ү.Оюунзул, Б.Сэргэлэнбаатар нарын 14 төлөөлөгч багтжээ. Дашрамд дурдахад, ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Шадар сайд болон бусад УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд нарыг дуудан уулзаж, Улаанбаатар хотын утаа болон шахмал түлшний үйлдвэрлэл, технологийн стандартыг мөрдүүлэх чиглэлийг өгсөн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.