images

Өмнөд Солонгос: Монголын 30 оюутныг төмөр замын мэргэжлээр тэтгэлэгтэй сургана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-13


   Өмнөд Солонгосын Ёнжу хотод байрлах “Дуньян" их сургуульд тэтгэлэгтэй суралцах Монголын 30 оюутны бүртгэл эхэллээ. Монголын Зам, тээврийн яам, Өмнөд Солонгосын "Дуньян" их сургуультай төмөр замын салбарын хүний нөөцийг бэлдэх, хоёр улсын төмөр замын технологийг боловсронгуй болгох зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгуулсны үр дүн ийнхүү гарч байна. Төмөр замын суурь бүтэц, бүтээн байгуулалтын чиглэлээр бакалаврын хөтөлбөрт суралцах хүсэлтэй оюутнуудыг энэ сарын 14-нд бүртгэж эхэлсэн бөгөөд бүртгэл 25 хүртэл үргэлжилнэ. Тус сургуулийн хичээлийн шинэ жил 2025 оны гуравдугаар сард эхэлнэ. Суралцах хугацаанд оюутанд D-2 ангиллын виз олгож, сургалтын төлбөрийг дараах байдлаар хөнгөлнө.

  • 1 дүгээр дамжааны сургалтын төлбөр 7.6 сая-5.3 сая вон
  • 2 дугаар дамжаа 7.6 сая-4.5 сая вон
  • 3 дугаар дамжаа 7.6-4.5 вон
  • 4 дүгээр дамжаа 7.6-4.5 вон. Энэ нь сургалтын төлбөрийг 30-40 хувь хөнгөлж буй хэрэг юм. Үүнээс суралцах хугацаанд амжилт гаргаж, голч дүнгийн оноогоор тэргүүлсэн тохиолдолд дахин хөнгөлөлт эдэлнэ. Мөн оюутны дотуур байрны төлбөр нэг улиралд 1.2 саяас 500 мянган вон болж байгаа ажээ. Үүнд өдрийн гурван хоол багтахаас гадна өвөл, зуны амралтаараа дотуур байранд үнэгүй байрлах боломжтой. 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.