Монгол, Орос, Хятадын аялал жуулчлалын бизнес эрхлэгчид уулзав
Чихэнд чимэгтэй
2024-12-13
Өвлийн аялал жуулчлалыг сурталчлан хөгжүүлэх чиглэлээр Монгол, Орос, Хятадын бизнес эрхлэгчдийн уулзалтыг Монголын аялал жуулчлалын холбооноос өнөөдөр зохион байгууллаа. Уулзалтад Нийслэлийн Аялал жуулчлалын газар Улаанбаатар хотын эвент арга хэмжээг, Монголын аялал жуулчлалын холбоо “Go Winter” эвент, "UB Pass" бүтээгдэхүүнийг, "Мега Тур" компани Манзушир хийд, Богд уулын аяллыг, "Хөвсгөл трэйвэл" компани Мөсний баярын талаар танилцуулан хамтарч ажиллах боломжуудын талаар ярилцжээ. Тэгвэл нөгөө талаас ОХУ-ын Буриад, Хятадын Өвөр Монголын Хөлөнбуйрт үйл ажиллагаа эрхэлдэг оператор компаниуд оролцож, аялал жуулчлалын бүтээгдэхүүнээ танилцуулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.