images

"Чингис хаан" музейд сэргээн засварлах лаборатори нээгдлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-13


   "Чингис хаан" үндэсний музейд өнөөдөр сэргээн засварлалтын мэргэжлийн лаборатори нээгдлээ. Энэ үйл явдал нь Монголын музейн салбартаа анхдагч бөгөөд "Чингис хаан" музей энэ лабораторидоо үзмэрийн хадгалалт, хамгаалалтыг уртасгах, олдворыг сэргээн засварлах боломжтой болж байна. 250 м/кв бүхий лабораторийн өрөө нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангасан, үзмэр, эд өлгийн зүйлийн судалгаа хийх XRF төхөөрөмжтэй ажээ. Уг төхөөрөмж нь олдворын элементийн найрлагыг тодорхойлох, бүтцийн зураглал хийх, ариутгах, том овор хэмжээтэй соёлын өвийг 3D скан технологиор баримтжуулан цахим мэдээллийн сан үүсгэх, гэмтлийг тодорхойлох хүчин чадалтай. Мөн лабораторийг анхан шатны болон ахисан шатны цэвэрлэгээ, бэхжүүлэлт, сэргээн засварлалт, судалгаа хийх тоног төхөөрөмжөөр бүрэн тохижуулснаас гадна цэвдэгтэй газраас илэрсэн том оврын эд өлгийн зүйлийг хадгалах хөргүүр, хатаах зуухаар тоноглосон судалгааны өрөөтэй ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.