Унгар: Усанд сэлэлтийн ДАШТ-д Монголын дөрвөн тамирчин өрсөлдөнө
Чихэнд чимэгтэй
2024-12-13
Унгарын нийслэл Будапешт хотноо энэ сарын 10-15-ны өдрүүдэд болж буй 25 метрийн бассейнд сэлэлтийн ДАШТ-д 194 орны 1000 орчим тамирчин оролцож байна. Тэмцээний араар даллах сэлэлтийн 100 м, 200 м зайд ОУХМ Э.Ариунтамир, өврөөр даллах сэлэлийн 100 м, 200 м-ийн зайд ОУХМ Б.Энхтамир, өврөөр даллах сэлэлтийн 50 м, 100 м-ийн зайд спортын мастер Б.Марал, мэлхий сэлэлтийн 50 м, 100 м зайд спортын мастер Г.Сугар өрсөлдөнө. Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Х.Батболд, дасгалжуулагчаар Ц.Баяраа, Э.Дэмүүл нар ажиллаж байна. Мөн шүүгч Ц.Мөнгөнсор ДАШТ-ээс туршлага судлахаар багийн бүрэлдэхүүнд оржээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.