images

Хотыг тойрсон ногоон бүсийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-13


   Нийслэл хотыг тойрсон 20345 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авчээ. Үүний 5926 га газар нь Баянзүрх дүүргийн 11, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр бол 14419 га газар нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байна. Нийслэлийн ИТХ-ын 11 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолоор эдгээр газрыг тусгай хэрэгцээнд авахаар заасан юм. Энэ арга хэмжээ нь нийслэлийн хүрээлэн буй орчин, биологийн олон янз байдлыг хамгаалах, унаган төрхийг хадгалан хамгаалах зорилготой. Ингэснээр Улаанбаатар хотыг хүрээлсэн уулс, ялангуяа Богдхан уулын биологийн төрөл зүйлийн доройтол, хомсдолоос сэргийлэх, Батхаан, Хөгнөхаан уул, Хустайн нуруунаас Хан Хэнтийн уулс руу хоёр тийш шилжих зэрлэг амьтны хөдөлгөөнийг дэмжинэ хэмээн Нийслэлийн ИТХ үзжээ. Цаашид орон нутгийн хэрэгцээнд авсан газарт холбогдох инженерийн байгууламжуудыг байгуулах, хамгаалалтын бүсэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас явуулах үйл ажиллагааг нийслэлийн төр захиргааны байгууллагаас хууль тогтоомжийн дагуу хамгаалж, дэглэм, горимыг мөрдүүлж ажиллах ажээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.