images

Монголын тамирчид 2024 оноо тив, дэлхийн 79 медальтай үдэж байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-13


   Монголын үндэсний шигшээ багийн тамирчид энэ онд зуны Олимп, Паралимп, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт 79 медаль хүртсэнийг Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. Үүнээс 21 нь алт, 26 нь мөнгө, 32 нь хүрэл медаль ажээ. Энэ оны Монголын тамирчдын онцлох амжилтад Парисын Олимпын наадмаас Б.Баасанхүү мөнгө, Паралимпээс У.Сүрэнжав алт, Г.Болор-Эрдэнэ, Э.Содномпилжээ, Ц.Баттулга нар мөнгөн медаль хүртсэн явдал зүй ёсоор орж байна. Мөн шигшээ багийн тамирчид насанд хүрэгчдийн ДАШТ-ээс нэг алт, нэг хүрэл, өсвөр үеийнхний ДАШТ-ээс нэг алт, нэг мөнгө, залуучуудын ДАШТ-ээс нэг алтан медаль хүртсэн бол ААШТ-ээс 5 алт, 11 мөнгө, 16 хүрэл, Залуучуудын ААШТ-ээс нэг алт, "Их дуулга" тэмцээнээс нэг алт, таван хүрэл, "Гран-при" тэмцээнээс хоёр алт, хоёр мөнгө, долоон хүрэл медаль хүртсэн байна. Энэ бүх амжилтын ард үндэсний шигшээ багийн 60 дасгалжуулагч, дөрвөн эмч ажиллажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.