images

Нийгмийн даатгалын сангаас 28 мянган хүн ажилгүйдлийн тэтгэмж авчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-12


   Нийгмийн даатгалын сангаас энэ онд нийт 28 мянган хүн ажилгүйдлийн тэтгэмж авчээ. Тэтгэмжийн нийт мөнгөн дүн 129 тэрбум төгрөг болсон байна. Ажилгүйдлийн тэтгэмжийг 76 хоногт хуваан олгодог зохицуулалттай бөгөөд энэ оны 10 сар хүртэлх хугацааны тэтгэмжийг иргэдэд бүрэн олгожээ. Харин 11, 12 дугаар сарын хуваарьт тэтгэмжүүд ороогүй байгаа нь ажил олгогчид хуулийн дагуу төлөх шимтгэлээ төлөхгүй удаасан, өглөг, авлага үүссэнтэй холбоотой гэдгийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас цахим хуудсаараа дамжуулан тайлбарлав. Иргэдийн тэтгэмжид аж ахуйн нэгжүүдийн төлсөн шимтгэлийг санхүүжилт болгон зарцуулдаг учир энэ асуудалд холбогдох байгууллагууд анхаарал хандуулж, олгогдоогүй сарын тэтгэмжийг энэ сар болон ирэх 2025 оны нэгдүгээр сард багтаан бүрэн олгохоор ажиллаж байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.