Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн аварга Азийн сүпер лигт оролцоно
Чихэнд чимэгтэй
2024-12-12
Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн улирал эхэлж, аваргаа тодруулах багийн тоглолтууд үргэлжилж байгаа билээ. Тэгвэл лигийн аваргаар шалгарсан баг Азийн хамгийн хүчтэй лигийн аваргуудыг нэгтгэсэн “East Asia Super League”-д оролцох боломжтой боллоо. Тус лигт Японы "B league", Өмнөд Солонгосын "KBL", Тайванийн "P league", Филиппиний "PBA" лигийн аваргууд оролцдог. Монголын сагсан бөмбөгийн холбоо Үндэсний дээд лигийн аварга багаа энэ лигт оролцуулах хүсэлтээ албан ёсоор илэрхийлсэн байна. Ингэснээр Монголын Үндэсний дээд лигийн аварга баг "East Asian Super League"-д оролцохоос гадна олон улсын түвшинд "Basketball Champions League"-т өрсөлдөх боломж нэмэгдэж байгаа юм.
Гэрэл зургийг: Монголын сагсан бөмбөгийн холбоо.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.