Монголын 360 газрын мэдээлэл "Google Map"-д оржээ
Чихэнд чимэгтэй
2024-12-12
Энэ онд Монгол улсын нутаг дэвсгэр дэх 360 газрын мэдээлэл "Google" компанийн газрын зургийн системд бүртгэгдсэнийг Зам тээврийн яамнаас мэдээллээ. Үүнд, олон улсын болон орон нутгийн чанартай авто зам болон зам дагуух авто буудал, хоолны газар, авто засварын төв, эмийн сан зэрэг үйлчилгээний байгууламж, түүхэн дурсгалт газрууд, төлбөр авах цэг, амрах цэг, тэдгээрийн цагийн хуваарь, бусад мэдээллийг дэлгэмэл зураг хэлбэрээр "Google" системд оруулсан байна. Энэ нь аялагчдад Монгол улсын авто замын сүлжээний дагуух газруудын сүүлийн үеийн мэдээллийг харуулах ач холбогдолтой гэж үзсэнээр тус яам "И-Тек" компанитай хамтран энэ ажлыг зохион байгуулжээ. Ингэхдээ "И-Тек" компани өнгөрсөн зун тусгай зориулалтын тоноглосон машинаар хөдөөгүүр явж, авто зам дагуух үйлчилгээний байгууламжуудын зургийг 360 градусын өнцгөөр авч “Google Мap”-д оруулах ажлыг гүйцэтгэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.