images

“Шинэ хоршоо”-ны малчид 556 тэрбум төгрөгийн зээл авчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-11


   Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо-Чинээлэг малчин хөтөлбөр”-ийн хүрээнд анхан шатны 6599 хоршоо байгуулагдаж, 68.500 малчин хоршооны гишүүнээр элсчээ. Нийт дүнгээр тооцвол, улсын хэмжээнд 17 мянга гаруй малчин 556 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын хөнгөлөлттэй зээл авсан байна. Энэ тоо өнгөрсөн зун хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлж эхэлснээс хойш 11 дүгээр сарын 27-ныг хүртэл хугацааны дүн юм. “Шинэ хоршоо” хөдөлгөөнөөр малчид техниктэй болж, хөдөө аж ахуй болон жижиг дунд үйлдвэрлэлийн гол бэлтгэн нийлүүлэгч, бизнесмэн болох эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. Мөн  олгогдож байгаа одоогийн зээл нь арилжааны банкны малчдад зориулсан зээлээс 3-4 дахин бага буюу жилийн 6 хувийн хүүтэй  ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.