Монголчууд энэ өвлийн идшинд 10 сая мал хэрэглэнэ
Чихэнд чимэгтэй
2024-12-11
Монголчууд энэ өвөл нийт 10 сая толгой малыг хүнсэнд хэрэглэж, зургаан сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар тооцсоныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Тус яамны холбогдох албан хаагчид өчигдөр болсон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын талаарх мэдээллийг танилцуулсан бөгөөд 6067.1 мянган толгой мал буюу 202.9 мянган тонн мах экспортлох нөөцтэй байгааг тэмдэглэжээ. Манай улс 67 сая малтай бөгөөд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын судалгаагаар, бэлчээрийн даац 25-30 сая толгой малаар хэтрээд байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.