images

Эрт илрүүлэгт хүн амын тал нь хамрагджээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-10


   Засгийн газраас Монгол орон даяар 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлүүлсэн эрт илрүүлэг, үзлэг, оношилгоонд өнөөдрийн байдлаар 1.549.479 хүн хамрагдаад байна. Энэ нь нийт хамрагдвал зохих хүн амын 45.8 хувь бөгөөд үзлэгт хамрагдсан иргэдийн 43.6 хувь нь эрэгтэйчүүд, 56.4 хувь нь эмэгтэйчүүд ажээ. Мөн бага насны хүүхдийг  зургаан төрлийн үзлэг оношилгоонд хамруулсан бол насанд хүрэгчдийг 21 төрлийн шинжилгээ, оношилгоонд хамруулсан байна. Дашрамд дурдахад, сүүлийн нэг жилд эрт илрүүлгээр хавдрын 371 тохиолдлыг илрүүлэн оношилсон байна. Үүнээс эрэгтэйчүүдэд ходоод, элэг, улаан хоолойн хавдрын өвчлөл зонхилсон бол эмэгтэйчүүдэд ходоод, элэг улаан хоолой, бөөрний хавдрууд давамгайлж, энэ төрлийн өвчин 60-аас дээш насныханд голдуу илэрсэн талаар судлаачид онцолжээ. Түүнчлэн манай улсын 30-70 насныхны дунд зүрх судас, хорт хавдар, чихрийн шижин, амьсгалын замын өвчлөл өндөр гарсан байна. Мөн дотоод болон гадаад орчны агаарын бохирдлоос үүдэлтэй нас баралтын түвшин, осол гэмтлээс шалтгаалсан нас баралт буурахгүй байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.