Мал тооллого эхэллээ
Чихэнд чимэгтэй
2024-12-10
2024 оны жилийн эцсийн мал тооллого орон даяар өнгөрөгч долоо хоногт эхэллээ. Мал, тэжээвэр амьтанд хөдөө аж ахуйн зориулалтаар өсгөн үржүүлж байгаа амьтдыг хамруулдаг бөгөөд үүнд, адуу, үхэр, тэмээ, хонь, ямаа болон гахай, шувуу, зөгийн аж ахуй орно. Мал тооллогыг өмнө нь зун, намрын улиралд хийдэг байсан бөгөөд 1961 оноос 12 дугаар сард тоолдог болжээ. Энэ хугацаанд малын орлого, зарлагын үзүүлэлт бүрэн гарч дууссан байдаг бөгөөд малчид өвөлжөөндөө бууж, хүн, малын хөдөлгөөн харьцангуй бага зэрэг давуу талтай байдаг аж. Энэ сарын 17-ныг хүртэл үргэлжлэх уг тооллогод айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг идэвхтэй оролцохыг Үндэсний статистикийн хорооноос уриалав. Мал тооллогын үр дүнг макро түвшний тооцоо, судалгаанд ашиглаж, салбарын бодлого боловсруулах, шийдвэр гаргах, мэдээллийн гол эх үүсвэр болгон ашиглахаас гадна энэ нь салбарын эдийн засгийн тооцооны тулгуур үндэслэл болдог юм. 2023 онд улсын хэмжээнд 64.7 сая мал тоолсон билээ. XX зуунд манай улсад анх 1918 онд малын тооллого хийж 9 сая 600 мянган мал тоолж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.