Онцгой байдлын алба шинээр 30 автомашинтай болов
Чихэнд чимэгтэй
2024-12-10
Онцгой байдлын байгууллагад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гал түймрийн эмнэлгийн болон аврах ажиллагааны нийт 30 автомашиныг өчигдөр гардуулж өглөө. Ингэхдээ Японы “Исүзү” маркийн ус болон хөөсний нэмэлт савтай, бага оврын гал түймэр унтраах хүчин чадалтай 18 автомашин, мөн маркийн, хоёр тоннын усны савтай гал унтраах төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон дөрвөн автомашин, 11 хүний суудалтай, Италийн “Айвеко” маркийн зургаан автомашин, эмнэлгийн хэрэгслээр иж бүрэн тоноглосон эмнэлгийн зориулалттай Өмнөд Солонгосын “Киа” маркийн хоёр автомашиныг төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад хуваарилжээ. Эдгээр автомашин нь сүүлийн үеийн иж бүрэн тоноглолтой, алба хаагчдын ажлыг хөнгөвчлөхөөс гадна гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх, хор хохирлыг бууруулах давуу талтай. Сонирхуулахад, Онцгой байдлын гал унтраах, шуурхай, туслах алба, хүнд даацын машин механизмын хангалт болон уснаас, өндрөөс, агаараас аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалт 2020 онтой харьцуулахад доод тал нь 25 хувиар, дээд тал нь 260 хувиар тус тус нэмэгджээ.
Гэрэл зургийг: Онцгой байдлын газар.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.