images

"Торгоны зам дагуух жингийн цуваа" дурсгалын цогцолбор босгоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-12-01


     Өмнөговь аймагт Ази, Европыг холбосон "Цайны зам-Торгоны зам"-ын дурсгалын цогцолбор хөшөө байгуулахаар болжээ. Тэмээн жингийн хэлбэртэй энэ цогцолборыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Булган сумын Баянзагт босгох аж. Цайны зам 300 гаруй жилийн түүхтэй бөгөөд жинчид Хятадын Бээжингээс гарч Хөх хотыг дайран Хүрдэт агуйд үдлэн хоноглоод өнөөгийн Гашуунсухайтын боомт орчмоор Монгол улсад нэвтэрч Өмнөговь аймгийн хэд хэдэн сумын нутгаар дамжин, Хархорин, Ховд, Улиастайгаар дайран Туркестан, Кашгар хүртэл явж байсан түүхтэй. Жингийн замын ул мөр Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Ханхонгор, Булган зэрэг сумдад тод үлджээ. Тухайлбал дурсгалын хөшөө босгох Баянзагийн баруун дэнж дээр ойролцоогоор 4 метр өргөнтэй засаж янзалсан урт зам байдаг гэнэ. Түүхэн ач холбогдол бүхий дурсгалт цогцолборыг байгуулснаар тухайн бүс нутагт аялал жуучлалыг хөгжүүлэх нэгэн түшиц газар шинээр бий болох юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.