Улаанбаатар хотын шугам сүлжээг шинэчлэхэд Өвөр Монголын компани тусална
Чихэнд чимэгтэй
2024-12-09
Улаанбаатар хот, Өвөр Монголын “Тяньхао” ХХК-тай “Шугам хоолойн төсөл”-ийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ингэснээр Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлахад "Тяньхао" компанийн үйлдвэрлэсэн бат бэх, зэврэлтэд тэсвэртэй, удаан эдэлгээтэй шилэн хоолойг нийлүүлэхээр болов. Мөн манай улсад газар доорх шугам сүлжээ, галд тэсвэртэй хаалга, цонх, барилгын дулаалга, бусад материал, салхины эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглагдах туслах үйлдвэрүүдийг байгуулж, хөрөнгө оруулалт хийхэд "Тяньхао" компани оролцохоор болжээ. “Тяньхао” компани Бээжин хот, Хэбэй, Шаньси, Шэньси муж, Өвөр Монголд цементээ нийлүүлдэг бөгөөд энэ удаа Улаанбаатар хотын зам, гүүр, хонгил, төмөр зам, үл хөдлөх, нисэх онгоцны буудлын болон бусад төслийг цементээр хангахаар болж байна.
Гэрэл зургийг: "Улаанбаатарын мэдээ"
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.