images

Ой тогтоолтын ДАШТ: Монголчууд 90 багц медалийн 80-ыг нь хүртлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-09


    Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 33 дахь удаагийн тэмцээн Туркийн Истанбул хотноо 10 өдрийн турш үргэлжилж, Монголын тамирчид 90 багц медалийн 80-ыг нь хүртлээ. Ингэснээр манай улс үнэмлэхүй ялалт байгуулж, Хятад, Энэтхэг улсыг ардаа орхилоо. Тэмцээнд Монголын шигшээ багийн 31 тамирчин, таван багш оролцож, ой тогтоолтын ДАШТ-ий хэд хэдэн дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Тухайлбал, өсвөрийн дэлхийн аварга, Их мастер, 14 настай Э.Үүрийнцолмон 30 минутад 6465 цифр цээжлэн алдаагүй санаж, ОУХМ, 15 настай О.Наранзул 60 минутад 37.5 багц буюу 1968 ширхэг хөзөр цээжлэн алдаагүй санаж, өсвөрийн дэлхийн рекордыг шинэчлэн тогтоожээ. Мөн Э.Үүрийнцолмон, О.Наранзул, Ц.Оюун-Эрдэнэ нар ой тогтоолтын спортын хамгийн дээд цол Олон улсын их мастерын болзлыг хангасан бол Б.Батсоёмбо, Э.Билгүүнтөгс, Г.Намуундэлгэр, Н.Марал, Б.Мөнхтүшиг, Б.Сэлэнгэмөрөн нар Олон улсын мастер цолны болзлыг хангасан байна. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.