images

"Moon dance" ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, "Star Dance" тусгай байр эзэллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-12-09


   Австрийн Вена хотноо энэ сарын 7-нд болсон бүжгийн спортын ДАШТ-д Монголын хоёр хамтлаг амжилттай оролцлоо. Тодруулбал, латин бүжгийн төрөлд "Moon dance" хамтлаг хүрэл медаль хүртэж, "Star Dance" хамтлаг дөрөвдүгээр байр эзлэв. "Moon dance" хамтлаг байгуулагдсан цагаасаа 10 дахь удаагаа ийнхүү тус тэмцээнд тасралтгүй оролцож, сүүлийн гурван жилд нь мөнгөн медаль, мөн хоёр дахь хүрэл медалиа хүртэж байна. Харин "Star Dance" хамтлаг 2022, 2023 оны ДАШТ-д тусгай байр эзэлж байжээ. "Moon dance" хамтлаг 12 бүжигчний бүрэлдэхүүнтэй оролцсон бол "Star Dance" хамтлаг 23 тамирчин, хоёр багшийн бүрэлдэхүүнтэй оролцлоо. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.