2025 оны эхний УАШТ жюү жицүгээр эхэлнэ
Чихэнд чимэгтэй
2024-12-06
Ирэх онд зохиогдох жюү жицүгийн УАШТ-ий удирдамж гарлаа. Энэ нь спортын бусад төрлүүдээс ирэх оны анхны УАШТ болж байгаа бөгөөд нэгдүгээр сарын 10-11-ний өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд явагдана. Тэмцээн бүсний ангилалгүй өсвөр үе болон насанд хүрэгчдийн төрлөөр болох юм. Тодруулбал, 16 насны охид, хөвгүүдийн ангилал тус бүр ес, 18 насны охид, хөвгүүдийн ангилал тус бүр найман жингээр болох бол насанд хүрэгчдийн төрөлд эрэгтэй, эмэгтэй тамирчид тус бүр долоон жингийн ангиллаар өрсөлдөнө. Тамирчдыг энэ сарын 9-27-ны өдрүүдэд Спортын төв ордонд бүртгэх юм байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.