400 тогооч уралдав
Чихэнд чимэгтэй
2022-12-01
Монгол улсын аварга шалгаруулах тогоочдын “Ulaanbaatar cup 2022” тэмцээн "Мишээл экспо"-д болж өндөрлөлөө. 39 дэх удаагаа болж буй уг үйл ажиллагаанд 400 гаруй тогооч шувууны махан хоол, веган, хуримын торт гэх зэрэг 15 төрлөөр оролцсон байна. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголын мастер тогоочид болон олон улсын шүүгч нар багтсан бөгөөд тус тэмцээнийг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг ажээ. Энэ жил шинээр хоёр төрөл нэмэгдэж, хөгжлийн бэрхшээлтэй тогооч нарыг өмнөх жилүүдээс илүү оролцуулсан байна. Тэмцээнд 17-59 насны тогооч нар оролцсон бөгөөд өмнөх жилүүдийг бодвол тэмцээнд оролцогчдын тоо өсчээ. Тухайлбал сийлбэрийн, амтлаг хоолны, бялуу урлаачдын төрлүүдэд оролцогчид илүү олноор орж ирсэн гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.