images

Нийслэлийн ирэх оны төсвийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-21


   Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг иргэд, олон нийтэд танилцуулах, тэдний санал, хүсэлтийг тусган боловсруулах нээлттэй хэлэлцүүлгийг НЗДТГ-аас зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн харьяа байгууллагын удирдлагуудаас гадна есөн дүүргийн иргэдийн 400 орчим төлөөлөл оролцож, санал хүсэлтээ илэрхийлсэн байна. Тодруулбал, гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, орон сууцны байрны гадна дулаалга, дээвэр, лифт засвар, арчилгаа хийх, үерийн хамгаалалтын барилга байгууламжийг нэмэгдүүлэх, Яармагийн бүс дэх инженерийн шугам сүлжээг шинэчлэх, сайжруулах, дүүрэг хороод дахь удаашралтай байгаа төсөл хөтөлбөрийг урагшлуулах, зарим хороонд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг барих зэрэг саналыг иргэд онцолсон байна. Мөн нэмэлт санал хүсэлтийг ulaanbaatar.mn цахим сайтаар авч, иргэдээс гарсан саналуудыг нэгтгээд нийслэлийн 2025 оны төсвийн төсөлд тусгах ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.