Морин спорт, уяачдын холбоо ирэх сард шинэ ерөнхийлөгчөө сонгоно
Чихэнд чимэгтэй
2024-11-20
Монголын морин спорт, уяачдын холбоо ирэх сарын 2-ны өдөр морин уралдааны дүрэм журам, хэрэгжилтийг хэлэлцэх, шинэ ерөнхийлөгчөө сонгох хуралдаанаа Төрийн ордонд хийнэ. Тус холбооныхон хуралдаанаас өмнө буюу энэ даваа гарагт ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэн, материалыг хүлээн авчээ. Улмаар материалаа ирүүлсэн тод манлай уяач П.Энхмөнх, тод манлай уяач Д.Дагвадорж, манлай уяач Б.Нямжав нарт өчигдөр нэр дэвших батламжийг нь гардуулжээ. Тод манлай уяач П.Энхмөнх нь Төв аймгийн Баян сумын уугуул, Монголын морин спорт, уяачдын холбоог үүсгэн байгуулагч Г.Пунцагбалжирын хүү ажээ. Харин Завхан аймгийн Яруу сумын уугуул Д.Дагвадорж нь 1996 оноос хойш улсад морь уралдуулж, 1998 оны улсын наадамд зээрд соёолон аман хүзүүнд хурдлуулснаас хойш төрийн наадмаас олон айраг, түрүү хүртсэн байна. Манлай уяач Б.Нямжав Төв аймгийн Баян сумын харьяат бөгөөд өмнө нь ММСУХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.