Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих төвийг Монголд байгуулна
Чихэнд чимэгтэй
2022-12-01
Манай улсад ирэх онд Олон улсын худалдааны төвийн “Дэлхийн экспортын хөгжлийн форум”-ыг зохион байгуулахаар болжээ. Тус форумын үеэр “SheTrades” эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих салбар төвийг Монголд нээх аж. Уг төвийн салбарыг одоогоор МҮХАҮТ-ыг түшиглэн байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлээд байгаа гэнэ. Энэ талаар өчигдөр МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, төсөл хөтөлбөрийн газрын дарга С.Оюунзул, Бизнесийн академийн захирал Д.Асралт нар олон улсын худалдааны төвийн төлөөлөгчидтэй цахимаар уулзаж, хэлэлцсэн байна. Уулзалтад олон улсын худалдааны төвийн Ази, номхон далайн газрын худалдааны мэргэжилтэн Силви Кочин, “SheTrades” төслийн зохицуулагч Мишэл Кристи нар оролцож, Монгол улсад байгуулах салбарын хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталжээ.
Тус төвөөр дамжуулан эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, гадаад худалдаа, экспортын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон улсын жишигт нийцсэн сургалт, хөтөлбөр явуулах боломж бүрдэх юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.