images

Дэлхийн эдийн засгийн сэтгүүл хавтсаа монгол охины зургаар чимжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-12-01


     Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагаас эрхлэн гаргадаг үйл ажиллагааны тайлангийн сэтгүүлийн хавтсанд үндэсний хувцастай монгол охины зураг нийтлэгджээ. Энэ сэтгүүл нь 2012 оноос хэрэгжүүлж буй  “Дэлхийн мөнгөний долоо хоног” аяны хүрээнд хийдэг томоохон ажлуудын нэг ажээ. Тус сэтгүүлд илгээсэн материалуудаас сэтгүүл эрхлэн гаргах комиссын гишүүд сонгон шалгаруулалт хийж мэдээ, нийтлэлээ оруулдаг байна. Манай улсаас  Монголбанк,  банк санхүү, төрийн байгууллагууд тус аянд хамтран оролцдог юм.

     Жил бүрийн гуравдугаар сард олон улсын хэмжээнд тэмдэглэдэг “Дэлхийн мөнгөний долоо хоног” аянд өнөөг хүртэл 176 орон нэгдэж, 53 сая хүүхэд залуус хамрагдан, 219 сая хүнд хүрчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.