Өмнөговь: Иргэдийн эрүүл мэндийг дэмжих 100 хүн бэлтгэнэ
Чихэнд чимэгтэй
2024-11-15
Өмнөговь аймаг олон нийтийн эрүүл мэндийг дэмжиж ажиллах үүрэгтэй 100 хүн бэлтгэхээр болжээ. Тус аймгийн ЗДТГ-аас "Говийн оюу хөгжлийг дэмжих сан", "Оюу Толгой" компанийн санхүүжилтээр энэ сарын 15-27-ны өдрүүдэд бүсчилсэн сургалт зохион байгуулахаар товлосон байна. Улмаар сургалтыг төгсөгчид эрүүл мэндийн байгууллагаас алслагдсан газарт амьдардаг бага насны хүүхэд, тусгай хэрэгцээт иргэн, ахмад настантай айл өрхөд туслах чухал үүрэг хүлээнэ. Тухайлбал, бага насны хүүхдийн дархлаажуулалт, өсөлт, хөгжилтийг хянахад өрх, сумын эмнэлэгтэй хамтарч ажиллах, ахмад настан, тусгай хэрэгцээт иргэдийн нийгмийн хамгааллын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, холбон зохицуулах, хариуцсан баг, сумын хүн амд эрүүл мэндийн тусламж үзүүлж, зөвлөгөө өгөх зэрэг ажлыг хийх юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.