images

Нийслэлийн эмнэлгүүдэд нэмэлтээр 400 гаруй ор дэлгэжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-15


   Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд өнөөдөр цаг үеийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр томуу, томуу төст өвчнөөр иргэд, ялангуяа 15 хүртэлх насны хүүхдүүд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх нь эрс нэмэгдсэн талаар мэдээлэв. Түүнчлэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 20 орчим хувь нь амьсгалын цочмог халдвар буюу уушгины хатгалгаа туссан байна. Нийт өвчлөлийн 60 орчим хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн учир нэмэлтээр 400 гаруй ор дэлгээд байгаа ажээ. Мөн бусад эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг ханган эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.