Айлууд цахилгаан, дулаанаа хэрхэн хэмнэх вэ?
Чихэнд чимэгтэй
2024-11-11
Өвлийн хүйтэн өдрүүдэд байшин, орон сууцандаа дулаан алдагдалгүй, эрчим хүчний хэмнэлттэй байх талаар "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-иас хэд хэдэн зөвлөмж гаргалаа. Тухайлбал, барилгын цонх, шал, таазаар алдагдах дулааныг багасгах, хүйтний улиралд цонхоо нээж дулааны эрчим хүчний үргүй зардал гаргахгүй байх, наран талд байрласан өрөөний дулаан дамжуулагчийг тохируулан хэвийн тасалгааны температурт хүргэх, дулааны эрчим хүчийг хэмжих тоолуур суурилуулан хэрэглээгээ тогтмол хянах нь зүйтэйг зөвлөв. Түүнчлэн усанд орохдоо ванн бус шүршүүр сонгох, шүдээ угаахдаа аяга хэрэглэх, крантныхаа усыг хааж хэвших, угаалтуурын болон бусад тоноглолын хэвийн ажиллагааг хангах зэрэг нь эрчим хүчийг хэмнэхэд чухал нөлөөтэй ажээ. Дашрамд дурдахад, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн энэ сарын 7-ны өдөр “Энэ өвөл цахилгаан хязгаарлахыг үгүйсгэхгүй. Манай улсын эрчим хүчний хэрэглээ оргил ачааллын үедээ 12 хувиар өсөөд байна. Цаашид хэрэглээ 230-240 мВт-аар нэмэгдэх болов уу” хэмээн мэдэгдсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.