Тайланд улстай агаарын тээврийн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Чихэнд чимэгтэй
2022-11-30
ИНЕГ-ын удирдлагууд Тайланд улсын "Aero Thai" компанийн удирдлагатай уулзалт хийжээ. Энэ нь өнгөрсөн 10 дугаар сард байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд зохион байгуулж буй ээлжит уулзалт юм. Тус уулзалтаар Тайландад байдаг Олон улсын Иргэний нисэхийн байгууллагын (IATA) Ази, Номхон далайн бүсийн төв манай улсын иргэний нисэхийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, асуудал, сорилтод тусалж, хамтран ажиллахаа мэдэгдсэн байна. Ингэснээр манай нисэхийн аюулгүй ажиллагааны удирдлага, агаарын хөлгийн засвар үйлчилгээний болон бүхээгийн ажилтан, нисдэг тэрэгний нисгэгч бэлтгэх зэрэгт хамтран ажиллах боломж нээгдэх ажээ. Манай улс Тайландад нисэхийн нарийн мэргэжлээр 1990 оноос хойш 80 гаруй хүн суралцуулсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.