images

Монголын банкууд дахь иргэдийн хадгаламжид 17.6 их наяд төгрөг байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-11


   Төгрөгийн хадгаламж энэ оны есдүгээр сарын эцэст 20.6 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 415.7 тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 5.7 их наяд төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ нь өнгөрсөн оноос 38.6 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд иргэд монгол төгрөгөөр мөнгөө хадгалах нь нэмэгдсэн гэсэн үг юм. Учир нь төгрөгийн хадгаламжийн 17.6 их наяд буюу 85.3 хувь нь иргэдийнх, гурван их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх байна. Харин валютын хадгаламж 4.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 53.8 тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 621.7 тэрбум төгрөгөөр багасчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.