images

Явган хүний эвдэрсэн замуудыг засаж байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-11


   Нийслэлийн хэмжээнд энэ онд 87 байршилд авто замын засвар, шинэчлэл хийхээс 63-т нь бүрэн хийж дуусчээ. Үлдсэн хэсгийн авто замын ажлыг дулааны улирал эхлэхээр үргэлжлүүлэхээр зогсоогоод байгаа юм. Харин инженерийн шугам сүлжээ болон авто замын хашлага суурилуулах явцад эвдэрсэн явган замуудыг нөхөн сэргээж байна. Хамгийн сүүлд Улаанхуарангийн авто замын засвар хийсэн газруудад явган замыг засаж дууссан байна. Гэвч зарим байршилд өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой шугам хоолойны засвараас шалтгаалж явган замын ажил удаашралтай байгаа ажээ. Тухайлбал, Олимпийн гудамжинд 2А магистрал шугамын засвар  хийгдэж байгаа учир явган замын нөхөн сэргээлт удааширсан байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.