Өмнөговь: Гал унтраагч роботтой боллоо
Чихэнд чимэгтэй
2024-11-11
Орон нутагт анхны гал унтраах роботыг нэвтрүүлсэн аймаг Өмнөговь боллоо. Тодруулбал, тус аймаг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар гал унтраагч робот болон эрэн хайх ажиллагаанд ашигладаг дулаан мэдрэгч дроныг энэ сарын 9-ний өдөр Онцгой байдлын газартаа хүлээлгэн өгчээ. Уг роботоор алба хаагчид хүрч унтраах боломжгүй өндөрт үүссэн галыг унтраах бол дулаан мэдрэгч дрон нь амьд биетийн дулааныг мэдэрдэг учир эрэн хайх, аврах ажиллагаанд чухал ач холбогдолтой аж. Гал унтраах дрон, роботыг нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газарт энэ оны тавдугаар сараас ашиглаж эхэлсэн билээ. Робот нь 6-8 аврагчийн ажлыг хөнгөвчилдөг, секундэд 60 литр усыг 60 метрийн зайд цацах, тэгш болон 70 градусын налуу гадаргууг саадгүй туулах чадвартай юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.