images

"Улаанбаатар төмөр зам"-ын галт тэрэг "Старлинк"-тэй болжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-11


   "Улаанбаатар-Замын-Үүд" чиглэлийн зорчигч тээврийн 10 галт тэргэнд "SpaceX" компанийн "Старлинк" интернэтийн үйлчилгээг нэвтрүүлжээ. "Улаанбаатар төмөр зам" ХНН-ээс эхний ээлжинд уг үйлчилгээг туршилтаар нэвтрүүлэн цаашид илүү олон болгохоор төлөвлөсөн байна. Ингэснээр зорчигчид аяллын туршид ямар ч саадгүйгээр интернет хэрэглэх боломжтой болж байна. "Старлинк" нь өнөөгийн байдлаар нам орбитын 4000 гаруй хиймэл дагуул хөөргөн дэлхийг хамарсан хиймэл дагуулын өндөр хурдны интернэтийн сүлжээг бий болгоод байгаа юм. Уг үйлчилгээг Монгол улсад энэ оны гуравдугаар сарын 1-нээс ашиглаж эхэлсэн билээ. 

 

   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.