"Эрдэнэс Тавантолгой" бондын өргүй боллоо
Чихэнд чимэгтэй
2024-11-11
"Эрдэнэс Тавантолгой" компани 2021-2022 оны хооронд төсөл хөтөлбөр санхүүжүүлэхээр 6.2 сая ширхэг төгрөгийн, 0.6 сая ширхэг ам.долларын бонд дотоодын зах зээлд нээлттэй гаргасан билээ. Ингэхдээ бондын арилжаанаас 620.0 тэрбум төгрөг болон 64.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт тус тус татан төвлөрүүлсэн байна. Тэгвэл тус компани бондын үндсэн төлбөр болох 802.8 тэрбум төгрөг дээр хүү, нийт 980.4 тэрбум төгрөгийг бүрэн төлж барагдуулжээ. Тухайлбал, нийт төлбөрийн 15.6 тэрбум төгрөгийг 2021 онд, 74.7 тэрбум төгрөгийг 2022 онд, 552.6 тэрбум төгрөгийг 2023 онд, 337.6 тэрбум төгрөгийг 2024 онд төлсөн байна. Төлбөрөө хугацаанд нь өөрийн эх үүсвэрээр бүрэн төлснөөр "Эрдэнэс Тавантолгой" компани бондын ямар ч өргүй болж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.