Монголд оршин суух гадаадын иргэд шинэ системээр зөвшөөрлөө сунгуулна
Чихэнд чимэгтэй
2024-11-08
Монголд оршин суух гадаадын иргэд энэ сарын 11-ний өдрөөс immigration.gov.mn сайтаар дамжуулан, оршин суух зөвшөөрлөө сунгуулах болон хасуулах үйлчилгээг авах боломжтой болж байна. Өмнө нь энэ үйлчилгээг Гадаадын иргэн, харьяатын газрын eimmigration.mn системд хандан авдаг байсныг зогсоож, зөвхөн isf.mn системээр хүсэлтийг хүлээн авахаар болжээ. Мөн гадаадын иргэн, түүний уригч иргэн, ААН-үүд үйлчилгээ авахдаа “Дан” системээр нэвтрэх бөгөөд уригч иргэн нэг удаагийн код, банкны эрх, тоон гарын үсгээр, ААН, байгууллага нь эрх бүхий байгууллагаас олгосон тоон гарын үсгээр, гадаадын иргэн бол давтагдахгүй 13 орон бүхий бүртгэлийн дугаар ашиглан тус тус нэвтрэх юм байна. Ийнхүү шинэ системд шилжсэнээр төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системээр мэдээлэл солилцох, Гадаадын иргэн харьяатын газрын бүх төрлийн үйлчилгээг нэг системээс авах, хэрэглэгч хяналт тавих, онлайнаар төлбөр хураамж төлөх зэрэг давуу талтай болжээ. Тус газрын 1800-1882 дугаараар хандан үйлчилгээний талаар зөвлөгөө мэдээлэл авах боломжтой аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.