images

Аав, хүү, охин гурав таэквондогийн дэлхийн аварга боллоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-11-08


  Узбекистан улсын Ташкент хотноо энэ сарын 2-8-ны хооронд зохион байгуулагдаж буй таэквондогийн Дэлхийн цомын тэмцээнээс нэг гэр бүлийн гурван хүн медаль хүртжээ. Тодруулбал, Монголыг төлөөлөн оролцсон аав Г.Ганбилэг 18-34 насны ангиллын VI-V зэргийн 64 кг жинд алтан медаль, түүний охин Г.Ану-Үжин 10-11 насны ангиллын VI зэргийн -25 кг жинд алт, хүү Г.Ган-Эрдэнэ 6-7 насны VI зэрэгт тулалдан мөнгөн медаль хүртэж, гурвуул медалийн тавцан дээр дурсгалын зураг авхуулжээ. Манай улс олон улсын гурван шүүгч, таван дасгалжуулагч, 82 тамирчны бүрэлдэхүүнтэй тус тэмцээнийг зорьсон бөгөөд өчигдрийн байдлаар нийт 9 алт, 12 мөнгө, долоон  хүрэл медаль хүртээд байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.