УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа Хөгжлийн банкыг удирдана
Чихэнд чимэгтэй
2024-11-08
Монгол улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдан зөвлөлийн шинэчлэгдсэн бүрэлдэхүүн өчигдрийн хуралдаанаараа УИХ-ын гишүүн асан З.Нарантуяаг гүйцэтгэх захирлаар томиллоо. Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Ж.Батаа өөрийн хүсэлтээр ажлаа өгч, улмаар З.Нарантуяад банкны тамгыг албан ёсоор хүлээлгэн өгчээ. Эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй З.Нарантуяа нь 1992-2006 онд Монголбанкинд мэргэжилтнээс газрын даргын орлогч хүртэл, 2006-2010 онд “Монгол шуудан” банкны дэд захирал, 2010-2011 онд “Хадгаламж” банкны гүйцэтгэх захирлын орлогч, 2012-2014 онд УИХ-ын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөх, 2014-2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд 2016-2020 онд Завхан аймгаас нэр дэвшин УИХ-д сонгогдож байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.